+976 7052 2225

Дорноговь аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Дорноговь аймгийн ХААН БАНК хамтран "Entrepreneur 2013" оны шилдэгийг шалгаруулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд барилга угсралтын "ТОБЭМ" ХХК нь 2012, 2013 онуудад дарааллан Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 30 айлын хоёр орон сууцыг хурдан шуурхай, чанартай, өнгө үзэмжтэй хийж гүйцэтгэснийг нь үнэлэн "Оны Онцлох Менежменттэй" компаниар шалгарууллаа.