+976 7052 2225

Дорноговь аймгийн ГХБХБГазрын санаачлагаар Дорноговь аймгийн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд аймгийн ахмад барилгачин Лидагийн амьдарч буй байшинг иж бүрэн засварлаж, дулаан, тав тухтай амьдрах нөхцөл бололцоогоор хангаж өглөө.

"ТОБЭМ" ХХК нь энэхүү санаачлагат арга хэмжээг дэмжин оролцож байшингийн гадна талыг хөөсөнцөр дулаалга хийн, тоосгон хана өрж дулаалж оролцлоо.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас хүндэтгэл үзүүлж өндөр настан Лидад гарын бэлгийг гардуулж өглөө.