+976 7052 2225

Хөгжил дэвшлийн нүүр царай, бодит биелэл нь болж байдаг бүхий л барилга бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж, шинээр бий болгодог алдар гавьяат, баялаг бүтээгч нийт барилгачид та бүхэндээ Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хөгжил дэвшлийн 89 жилийн түүхийнхээ хугацаанд манай үе, үеийн барилгачид оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар гарган улс орныхоо төв, орон нутагт, өнцөг булан бүрт хот, сууринг цоо шинээр бий болгон, жилээс жилд өргөжүүлэн хөгжүүлсээр өнөөгийн өндөрлөгт хүрч ирсэнийг бахархан баярлаж, хайрлан хүндэтгэх нь зүйн хэрэг билээ.

Цаг үеийн эдийн засгийн бэрхшээлт байдлыг нэр төртэй даван туулж, аль ч цаг үед бүтээн байгуулагч байдаг барилгачин та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх баяр баясгаланг хүсэн ерөөе.

Нийт барилгачин Та бүхнийхээ мэргэжил, мэдлэгт тань тустай олон талт мэдээллийг цаг алдалгүй хүргэж урьдын адил идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлж байна.

"ТОБЭМ" ХХК-ийн Ерөнхий захирал П.Төрбат